УБТЗ нь нийгмийн хариуцлагын хүрээнд дулааны цахилгаан станцуудын вагон хангалт, нүүрс тээврийг бүрэн хариуцдаг.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, төвийн бүсийн эрчим хүчний нийт хэрэглээний 70 хувь УБТЗ-аас шууд хамааралтай байдаг юм. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод суурьшлийн бүсүүд нэмэгдэхийн хэрээр нийслэлийн цахилгаан, дулааны хэрэглээ өсөх болсон. Үүнийг дагаад ДЦС-уудын нүүрсний татан авалт ч нэмэгдсэн байна.
Сүүлийн гурван жилийн орон нутгийн нүүрс тээврийн дүнг харвал,
- 2020 онд УБТЗ Шарын гол, Багануур, Шивээ-Овоо уурхайдаас ДЦС-ууд руу нийт 101207 вагоноор 6697680 тонн нүүрс тээвэрлэжээ.
- 2021 онд 106135 вагоноор нийт 7025801 тонн,
- 2022 онд 113212 вагоноор 7477957 тонн нүүрс тээвэрлэжээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Багануурын нүүрсний уурхай 1561 вагоны захиалга ирүүлснээс 2063 вагоноор хангаж, 1564 вагонд ачилт хийжээ. Шивээ-Овоогийн уурхай 1092 вагоны захиалга ирүүлнээс 1399 вагоноор хангажээ. Харин Шарын голын уурхай 637 вагон захиалга ирүүлснээс 780 вагоноор хангасан байна.