АТГ-аас 2022 онд хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл болон нүүрсний хэргийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн “АТГ нь авлигын эсрэг хууль нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх хууль болон холбогдох бусад хууль тогтоомж байгууллагын стратеги төлөвлөгөө 2022 онд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх чиглэлээр дараах ажил, арга хэмжээг хийж, хэрэгжүүллээ.
- Олон нийтэд чиглэн зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд давхардсан тоогоор 1.1 сая орчим иргэн хамрагдсан.
- Авлигын сургалтыг 340 удаа зохион байгуулж, 62077 хүн хамруулсан.
- Тусгайлан бэлтгэгдсэн 439 багш, 278 удаагийн сургалт хийж, давхардсан тоогоор 78865 хүн хамруулсан байна.
Төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах, албан хаагчдын ёс суртахууныг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудад 47 зөвлөмж хүргүүлсэн.
Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол 2022 онд таван их наяд 24 тэрбум 895 сая 829,000 төгрөг байгаа юм. Үүнээс мөрдөн байцаалтын явцад хоёр их наяд 374 тэрбум 934 сая 309,000 төгрөгийг нөхөн төлүүлсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улсаас 12.2 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгийг буцаан авч, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон" гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.