Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2023 оны нэгдүгээр 20-ны өдрөөс мөрдөхөөр боллоо. ТОП-20 индексийн багцыг 2022 оны үзүүлэлтээр шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж, шинээр "Төрийн банк" зэрэг таван ХК нэмэгдсэн байна.
Монгол орны бүх сум суурин газарт 500 орчим салбар нэгж, 4000 ажилтан, 3.7 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй Төрийн банкны хувьд Банкны тухай хуулийн дагуу 2022 оны аравдугаар сарын 6-нд системийн нөлөө бүхий 5 банкаа манлайлан нээлттэй хувьцаат компани болж байсан юм. SBM кодтой Төрийн банк хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгож захиалгаа 306 хувиар давуулан биелүүлж Хөрөнгийн зах зээлийн түүхэнд нэгэн шинэ дээд амжилтыг тогтоож байсан бол ийнхүү зах зээлийн үнэлгээ болон хувьцаа нь идэвхтэй арилжаалагдсан компаниудыг нэгтгэдэг ТОП-20 индекст албан ёсоор багтжээ. Төрийн банкны нэгж хувьцааны үнэ 590 төгрөгөөр гарч байсан бөгөөд тогтмол өсөлтийг үзүүлж байгаа юм.
Төрийн банкны хувьд өнгөрч буй 2022 онд 96.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.