13 настай охины цахим хаягаас түүний нэр зургийг ашиглан "Санхүү өгнө авна" гэх фейсбүүк групп дээр зар байршуулж ашиг олж, биеийг нь үнэлүүлсэн хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тус хэргийн шүүх хурал өчигдөр 15:00 цагт Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал дээр болохоор товлогдсон. Гэвч тус хэргийн шүүх хуралд оролцох прокурор өвчтэй гэсэн шалтгаанаар шүүх хуралдаан түр хойшилжээ. Сүүлийн үед бага насны охидтой фэйсбүүкээр удаан хугацаанд харилцаж байгаад нүцгэн зураг, видеог нь авч цаашлаад зураг, видеог нь дэлгэнэ гэж айлгаж, сүрдүүлэн биеийг нь үнэлүүлсэн гэмт хэргүүд нэмэгджээ.
Иргэн Г нь гэмт хэрэг үйлдэхдээ бага насны хүүхдүүд ихэвчлэн ашигладаг Likee аппликейшнд эмэгтэй хүүхдийн профайл зурагтай хуурамч хаягуудаар насанд хүрээгүй охидтой үеийн охины дүрээр харилцан дотносож, улмаар охидын нууц яриа, эцэг эхээс далдуур нууц, дотно ярилцлага хийх сэдвээр харилцах замаар садар самуун агууламж бүхий харилцаа үүсгэж, бага насны охидын зургийг авсан байна. Бага насны охидын зургийг дээрх аргаар хуурч мэхлэн авснаар үргэлжлүүлэн манай ахтай харилц, видео дуудлага хий, тэр хүний хий гэснийг хий, үгүй бол чиний зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацна, эцэг, эх, сургуулийн хүрээллийн хүмүүст чинь үзүүлнэ гэх зэргээр дарамталж өөрийн фэйсбүүк орчинд ашигладаг Boldoo Boldoo гэсэн хаягаас харилцан, өөр хүний дүрд тоглож, хохирогч буюу хүүхдүүдтэй видео дуудлага хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байна.
Нийт 20 орчим хэргийн үйлдэлтэй. Шүүхээс 6 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлжээ.