Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
АН-ын дэд дарга Б.Ган-Очир “Өнөөдөр бид троллын тухай хууль гэж нэрлээд байгаа Олон нийтийн сүлжээнд хүний эрх хамгаалах тухай хууль бодит амьдралд олон нийтийн сүлжээнд дарга нарын эрх ашгийг хамгаалах тухай хуулийн талаар хэд хэдэн зүйл мэдээлье.
Маш товчхондоо бол Монголчууд бид бүгдээрээ амаа хамхиулсан. Энэ хууль юунаас эхэлсэн бэ?
Үүнд хоёр янзын шалтгаан байна.
- Цахим хөгжлийн сайд Н.Учралын өөрийнхөө улс төрийн аав буюу У.Хүрэлсүх гэдэг хүнд барьж буй бэлэг гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэдэж байна.
- Салбарын сайд яагаад Монголын номер нэг асуудал бензиний үнэ, ямар нэгэн юмны үнэ биш энэ троллууд гэх нэртэй, хуурамч фэйсбүүктэй хүмүүс Монголын номер нэг асуудал болчхов. Монгол Улсын Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нар Монголын хөгжлийн хөтөлбөр гэдэг гол тэргүүлэх чиглэлээ барьж аваагүй учраас салбарын сайд хүссэн үедээ өөрийнхөө салбарын асуудлыг хамгийн чухал асуудал гэж барьж авч байна.
Эсвэл Засгийн газрын тэргүүлэх чиглэл бол нүдээ анья, чихээ даръя, юу ч ярихгүй байя. Улс орон даяар болохгүй байгаа бүх орчиндоо чимээгүй болъё.
Өдрөөс өдөрт юмны үнэ өсөж, амьдралын төвшин дордож байна. Тиймээс хаврын жагсаал, цуглааны үеэр цахим орчныг хаах юм” гэв.
Видеог дээрээс үзнэ үү.