Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд АН ямар байр суурьтай байгаа талаар мэдээллээ.
АН-ын хэвлэлийн төлөөлөгч О.Батханд "УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан өргөн мэдүүлж, УИХ-аар яаралтай горимоор батлуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар өчигдөр сэтгүүлчдийн группт зар оруулсан.
Зар оруулсны дараа АН руу Цахим хөгжил, харилцаа холбооны яам, хэвлэлийн бус хэр нь МАН-ын гаралтай хүмүүс ярьж байна. Энэ юу гэсэн үг вэ?
Ардчилсан нам Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо хэлэх эрх чөлөөгөө эдэлж байгаа, эдэлсээр ч байх болно. Арчилсан намд улсаас хулгай хийгээгүй, нэр цэвэр олон залуус бий. Тийм учраас бид хэнээс ч айхгүй. ЦХХХЯ, МАН-аас хэзээ ч айхгүй.
Ардчилсан намд өчигдөр ирүүлсэн шиг сануулга дахин битгий явуулаарай гэж албан ёсоор шаардаж байна. Бүхэл бүтэн улс төрийн нам руу ийм халдлага ирж байгаа юм чинь Монгол Улсын жирийн иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нь ямар дайралт хийж байгаа ч тодорхой харагдаж байна.
Шударгаар ажиллаж байгаа зуу зуун сэтгүүлчдид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө битгий боомилуулаарай. Монгол Улсын газар нутагт монгол хүн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй шүү" гэв.