Халдварт өвчин судлалын төвийн хашаанд ДОХ-той эмэгтэй эмчилгээ авч чадалгүй нас баржээ. Энэ сарын 23-ны 14 цагийн орчимд эмнэлгийн хашаанд 34 настай эмэгтэй Х нь гаднын нөлөөгүй нас барсан байсныг цагдаагийн байгууллагаас шалгасан байна.
Талийгаач Х нь 2007 онд ДОХ туссан, эмнэлгийн хяналтанд байдаг байжээ. Сүүлийн өдрүүдэд талийгаач халдвартын эмнэлэгт сүрьеэ өвчины оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад эмчилгээгүй болсон шалтгаанаар эмнэлгээс гарсан гэх мэдээлэл хэвлэл мэдэллийн байгууллагуудаар цацагдаж буй.
Бид энэ асуудлаар нас барсан иргэнийг хариуцан эмчилж байсан эмч н.Оюунчимэгээс тодруулга авлаа.
Тэрбээр, Нэгдүгээрт энэ асуудал утсаар ярих зүйл биш. Хоёрдугаарт энэ их худал мэдээлэл байна. Тухайн амиа алдсан хүн бол миний хяналтын өвчтөн байсан. Өвчтөн өөрөө эмнэлгээс гарна гээд л гарсан. Өвчтөний түүх дээр ч тэмдэглэсэн байгаа. Одоо олон нийтийн сүлжээнд эмч ажилтнуудыг л буруутгаж байна. Уг хүн маань өөрөө гомдолгүй гээд гэртээ очихыг хүссэн. Би энэ харамсалтай үйл явдалд маш их хямарч байна. Маш олон жил хянасан өвчтөн маань юм. Олон нийтийн сүлжээгээр гарсан худал мэдээлэлд гайхаад сууж байна.