Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо.
Тодруулбал, Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас шүүх хурал хоёрдугаар сарын 10-ныг хүртэл хойшилжээ. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /2023.01.11/ болж, шүүх хурлыг нэгдүгээр сарын 24-нд товлосон юм.
Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн жолооч Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрсөн сард хилийн хориг тавьсан.