Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон Украинд гэнэтийн айлчлал хийж, дайнд нэрвэгдсэн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна гэж хэвлэлүүд онцолж байна.
Дэлхийн томоохон гүрний ерөнхий сайдыг албыг хашиж байхдаа Борис Жонсон “Их Британи бол Украины гол холбоотон” гэж, тусламж үзүүлэхээ удаа дараалан мэдэгдэж байсан. Тэрээр Украинд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард айлчилж байсан ба энэ удаад ерөнхийлөгч Володимир Зеленскийн урилгаар очсон гэдгээ хэлсэн байна.
Түүнчлэн Их Британийн ерөнхий сайд Риши Сунак мөн энэ айлчлалыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Гэвч энэ нь ерөнхий сайдын байр суурийг ганхуулахад хүргэж болзошгүй гэж зарим хэвлэлүүд дүгнэж байгаа юм.
Борис Жонсон айлчлалынхаа талаар “Энэ дайныг зогсоох цорын ганц арга зам бол Украин ялах явдал юм. Харин Украинд шаардлагатай бүх хэрэгслийг нь хоёр дахин нугалж өгч байж тэд ялах боломжтой” гэжээ. Ингэснээр Борис Жонсон Их Британийн засгийн газраас саяхан зарласан Украинд “Challenger 2” танкийг илгээх тухай бодлогыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн хэрэг болж байгаа юм.
Риши Сунакын хэвлэлийн төлөөлөгч энэ айлчлалын талаар “Украины ард Их Британи байгаа гэдгийг харуулж, илэрхийлж байгаа бүх хамтран зүтгэгчдээ ерөнхий сайд дэмжинэ” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: THE GUARDIAN