Нэгдүгээр сарын 24-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00-11.00 цагт: “Туушин” зочид буудалд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершипийн боловсрол олгох” төслийн туршлага солилцоно. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оролцож төслийн туршлага, үр дүнг мэдээлнэ.
10.00 цагт: БШУЯ-нд Засгийн газар, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас 2018-2022 онд хамтран хэрэгжүүлсэн “Суурь боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл, харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийн хаалт болно.
11.00 цагт: МҮОХ-ны байранд: “Степп арена"-д болох “Тал нутгийн мөсөн шоу”-ны зохион байгуулалтын талаархэвлэлийн бага хурал зарлажээ.
11.00 цагт: Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд: Замын хөдөлгөөний урсгал сөрж хүүхэд гэмтээн хохироосон иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
11.30 цагт: АН-ын (С.Зориг агсны хөшөөтэй) байранд УИХ-аар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах талаар батлуулсан хуулийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
11.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд "Түгжрэлийг богино хугацаанд бага зардлаар арилгаж нийслэлчүүдийн3 их наяд төгрөгийн хохирлоос салгах" талаар иргэн Д. Дорждагва мэдээлэл хийнэ.
-Монголын Уран зургийн галларейн үзэсгэлэнгийн их танхимд “Монголын сайхан бичигтэн-2022” улсын үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.