Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 16-22-нд нэгдүгээр эгнээгээр зорчсон 12,526 зөрчил бүртгэгдсэнийг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээллээ.
Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси болон “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл”, “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зорчих ёстой. Бусад тохиолдолд нэгдүгээр эгнээгээр зорчвол зөрчилд тооцож, Зөрчлийн тухай хуулийн дагуу 20,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай.
Мөн бусад замын хөдөлгөөний зөрчлийг харвал:
- хурд хэтрүүлсэн зөрчил 949
- үзлэг оношилгоонд ороогүй, тэнцээгүй зөрчил 637
- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 279
- гэрэл дохио зөрчсөн 160
- түр болон удаан зогссон 1,253 зөрчил бүртгэгдсэн байна.