Грек улс Турктэй хиллэдэг 5 метр өндөр ган хашааны уртыг хоёр дахин уртасгаж, цагаачдын тоо ихсэхээс болгоомжилж байгаагаа мэдэгдлээ.
Тухайлбал, өдөр бүр 400 орчим хүн Туркээс Грек рүү хууль бусаар нэвтрэхийг оролддог гэж Грекийн Иргэний хамгаалалтын сайд Такис Теодорикакос бямба гарагт мэдэгдсэн. Түүний хэлснээр, Грекийн хилчид 2022 онд 260 мянга гаруй хүнийг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг зогсоосон бөгөөд хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй 1500 хүнийг мөн баривчилжээ.
37.5 км урт уг хилийн хашааг Еврос голын дагуу дахин 35 километр сунгахаар болсон байна.
"Грек, Туркийн хилийн хамгаалалтыг бэхжүүлэх нь Европын холбоо болон түүний бүрдүүлэгч гишүүд тус бүрээс дэмжлэг авах шаардлагатай тулгамдсан асуудал болоод байна" гэж Грекийн талаас мөн илэрхийлсэн нь цагаачдын асуудал тус улсуудын хооронд хэр хүндэрч байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна.
SOURCE: DW