Украинд туслах зорилгоор АНУ-ын санаачилсан, 50 гаруй орныг хамарсан Рамштейн форматын уулзалт ХБНГУ-д боллоо.
Гэвч холбоотнууд зэвсэг нийлүүлэх асуудлаар нэгдсэн нэг саналд хүрч чадаагүй байна. Учир нь НАТО-гийн бүлэг Украинд зэвсэг нийлүүлсээр байвал дайн цаашид Европт даамжирна гэдгийг ОХУ сануулаад удаагүй байгаа юм.
Уулзалтын үеэр гишүүн орнууд ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Леопард 2” танкийг Украинд нийлүүлэхийг санал болгосон ч ХБНГУ шийдвэр гаргаагүй байна. ХБНГУ-ын батлан хамгаалахын сайд энэ талаар “зэвсэг нийлүүлэхэд таатай, таагүй олон асуудлууд байна. Бид бүх талаас нь нухацтай авч үзэх ёстой” гэжээ. Түүнчлэн энэ асуудлаар санал нэгдэж чадаагүй нь НАТО дотроо зөрчилтэй байж магадгүйн илрэл гэж зарим хэвлэлүүд таамаглаж байгаа юм.
SOURCE: AL JAZEERA