Марвелын супер баатруудын нэг, жүжигчин Жереми Реннер шинэ жилийн үеэр цас цэвэрлэх гэж гарахдаа осолдож, хүнд бэртсэн.
Тэрээр санаа зовнисон шүтэн бишрэгчдэдээ хандан, эрүүл мэндийнхээ байдлын талаар цахим хаягаараа хуваалцсан байна. Ингэхдээ, “30 гаруй яс нь хугарсан” гэж мэдээлжээ. Өдгөө 52 настай жүжигчин эр бямба гарагт инстаграм хуудсаараа ийн мэдээлэл хуваалцахдаа “өөрийг нь өдийг хүртэл хайрлаж, санаа тавьсаар ирсэн бүх хүнд баярлалаа” хэмээн талархал илэрхийлсэн байна.
Тэрээр өөрийн физик эмчилгээ хийлгэж буй зургаа мөн оруулсан. Эргэн сануулхад, жүжигчин эр 1-р сарын 1-нд цасанд суусан цас цэвэрлэгч машиныг гаргах гэж байгаад осолдсон юм. Тухайн үед Хойд Америк даяар хүчтэй цасан шуурга болж, цаг уурын нөхцөл байдал багагүй хүндхэн байсан юм.
SOURCE: FOX NEWS