"NS" хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан, B продакшны хөдөлмөрийн мөлжлөг байж болзошгүй асуудлыг илчиллээ.
Тэрбээр "Би хоёр жилийн B продакшнтой гэрээ байгуулсан. Гэрээгээр 2 сая төгрөгөөр дуулсан бол 200 мянган төгрөгийг нь би авдаг. 90 хувийг нь В продакшн авна. Сая шинэ жилээр өдөр алгасаагүй, зарим өдөр 2-3 газар дуулсан. Гэвч ямар ч цалин өгөөгүй. Тэгээд чимээгүй байж байтал продакшнаас менежер "Хувцаснуудаа авчирч өг" гэж ярьсан. "Цалинг минь өгчихвөл өгье өө" л гэхэд иргэний үнэмлэх дээр байгаа хаягаар чинь очиж авна гэж байгаа юм” гэлээ. Түүний хувьд үүнийг шударга бус үйлдэл гэж үзэж буй.
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс B продакшны дотуур утас болон, менежертэй нь холбогдож, тодруулга авах гэж хичээсэн боловч утсаа авсангүй. Энэ талаар эргэн мэдээлэх болно.