Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Замын хөдөлгөөний дүрэмж зөрчсөн тээврийн хэрэгслийн жолоочийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Гадаад харилцааны яамны баруун урд замд "Прадо-150" маркийн ДК дугаартай автомашин урсгал сөрж зогссон мэдээлэл цахимаар цацагдсан.
Тус мэдээлэлтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс цахим зөрчлөөр бүртгэлд авч шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тухайн зөрчил гаргагч нь хуульд заасан дипломат дархан эрхээс хамаарч хариуцлага тооцно гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.