Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой асуудлыг зөвхөн яаралтай горимоор хэлэлцэнэ. Гэтэл хүний эрхийн амин чухал асуудлыг хууль тогтоомжийн тухай хуулиа зөрчин байж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хоёр хоногийн өмнө өргөн бариад, өнөөдөр батлах гэж байгаа нь анхаарал татаж байна. Өнөөдөр УИХ-ын намрын чуулган хаалтаа хийнэ. Гэтэл хуулийг хулгайгаар хэрхэн баталдаг сонгодог жишээг дахин харуулж буй талаар Глоб Интернэшнл ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэн хэллээ.
Ийнхүү тэрбээр хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн төв талбай дээр зогсон байр сууриа илэрхийллээ.