Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 79 гэрчийг дуудсан. Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбогдуулж, зургаан хүнийг гэрч дуудсан бөгөөд тэдний нэг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар юм.
Шинжээч дүгнэлт:
"Сод-Монгол групп" ХХК Тос тосолгооны материалын үйлдвэрийн төслөө санхүүжлүүлэхээр Хөгжлийн банкнаас 14 тэрбумтэй тэнцэх 669.9 саяын иенийн зээлийг 2017 онд авчээ. 2022 оны эцсийн байдлаар тус компани зээлээ бүрэн төлжээ. Гэсэн хэдий ч авсан зээлийнхээ 31.1 сая иенээр "Роснефт" ХХК-аас түлш худалдаж авч, зориулалт бусаар зарцуулжээ.