Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Яруу найрагч Ц.Хуланг нэг сар хорихоор шийдвэрлэсэн болохыг УПЕГ-аас мэдээллээ. Түүнийг энэ сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулаад байсан юм.
Тэрбээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас мөрдөн байцаалт явуулж буй эрүүгийн хэрэгт ЭХ-ийн 19.4-1 дэх хэсгээр яллагдагчаар татагдсан байна.
Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор Ц.Хуланг нэг сарын хугацаагаар ЦХТСАХ авах прокурорын саналыг 2023.01.19-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Уг саналыг шүүх 2023.01.20-ны өдөр хэлэлцэж, нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.