Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл анх 2017 онд боловсруулагдсан. Ажлын хэсэгт ХЭҮК, хэвлэл мэдээллийнхэн, олон нийтийн байгууллагуудаас тодорхой саналуудыг өгсөн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ.
Тэрбээр, Цахимаар залилах гэмт хэрэг нэг жилийн дотор 93.8 хувь, цахимаар хүүхдэд садар самууны сурталчлах гэмт хэрэг 2.8 дахин өссөн байна.
Эрүүгийн хуулийн 34 төрлийн гэмт хэргийн 94 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна гэсэн судалгаа бий. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй тул энэ хуулийн төслийг даруй баталж, гэмт хэргээс сэргийлэх зорилтоор контентууд дээр нь холбогдох үйлчилгээ үзүүлэх байгууллагуудтай харилцах сувгийг тодорхой болгох шаардлагатай гэв.