В.Путины ойрын хүн, ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев “ОХУ ялагдал хүлээвэл цөмийн дайн эхэлж магадгүй” гэж хэллээ. ОХУ-ын аюулгүйн зөвлөлийн орлогч дарга тэрээр “Цөмийн зэвсэгтэй гүрнийг энэ дайнд басамжлах нь өөр дайныг өдөөх өндөр магадлалтай” гэж хэлсэн юм. Ингэнхдээ Украинд сүүлийн хоногуудад эрчимтэй зэвсэг нийлүүлж эхэлж буй барууны орнууд буюу НАТО-г буруутгаж ийн Телеграм дээрээ бичсэн байна.
Кремлийн зүгээс Д.Медведевийн хэлсэн үгийг дэмжиж, Москвагийн зарчимд бүрэн нийцэж байгааг хэлсэн. Тодруулбал, ОХУ-ын оршин тогтнолд заналхийлж буй үед зэвсгээр түрэмгийлбэл ОХУ цөмийн дайралт хийж болох тухай тэд ийн илэрхийлжээ. Орос, Украины дайн Орос, НАТО-гийн дайн болоход тун ойртлоо гэдгийг зарим судлаачид анхааруулж байна.