Товч агуулга
Өдөр бүр дэлхийн улс орнууд иргэдээ вакцинжуулсаар байна.
2022.12.14-нд БНХАУ 1.21 сая, Герман 27,295, Франц 74,642,Япон 534,706, Солонгос 1,675 тооны хүнд вакцин хийжээ.
Мөн олон улс орон 16-аас доош насны хүүхдүүдээ КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамруулсаар байна.
Zorigtbaatar Nergui Borjigon хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2022.10.11-ний өдөр “Сэрэмжлүүлэг” гэсэн нэгэн пост оруулжээ.
Уг постод “Ерөнхий боловсролын зарим сургуулиуд дээр ковид вакциныг хүүхдүүд дээр тарихаар хуудас өгч байна гэнэ шүү! Ичихгүй бас зөвхөн эцэг эхчүүдэд нууцаар цаашлаад ангийн нууц грүүп дээр нь л мэдээллээ өгч байгаа сурагтай! Ийм бичигтэй танилцсан бол багш болон вакцинд уриалсан шахсан амьтдыг шүүхэд өгөөрэй!
Вакциныхаа хуудас дээр ичихгүй ховор тохиолдолд үхэж болно гээд биччихжээ бас!
Энэ файзер вакциныг олон улсад хориглосон, энэхүү вакцины шүүх хурал яг одоо олон улсын шүүх дээр яваа. Дэлхийн бүх энэ ковид вакцинаас татгалзаж тэр тусмаа хүүхдүүд дээр хийхийг хориглосон байгаа. Гэтэл манай улсад энэхүү хориглогдсон файзер вакциныг хүүхдүүд дээр хийнэ гээд явж байна!
Үр хүүхэддээ вакцин хийлгэж амь нас ирээдүйг нь баллачихваа Монголчууд минь!
Олон улсын шүүхийн процесс одоо ч яг одоо ч явагдсаар байгааг сануулъя!
Англи, Герман, Франц мэтийн улсууд цаашлаад япон, солонгос улс ковид вакциныг хориглосон, цаашлаад хүүхдүүд дээр хийхийг бүүрч хориглочихсон яваа. Эмч нар нь ковид вакциныг битгий хийлгэ гээд уриалаад яваа шүү. #и_х” гэсэн байна.
Энэхүү постыг 168 хүн шэйрлэж 96 хүн хариу үйлдэл үзүүлсний дийлэнх нь дэмжсэн бөгөөд 21 коммент бичжээ.
Уг постын гол хэсэг болох дараах агуулгыг нягталлаа.
“…Энэ файзер вакциныг олон улсад хориглосон, энэхүү вакцины шүүх хурал яг одоо олон улсын шүүх дээр яваа. Дэлхийн бүх энэ ковид вакцинаас татгалзаж тэр тусмаа хүүхдүүд дээр хийхийг хориглосон байгаа. Гэтэл манай улсад энэхүү хориглогдсон файзер вакциныг хүүхдүүд дээр хийнэ гээд явж байна!”
Factcheck:
2022.12.18-ны байдлаар дэлхий даяар 5.47 тэрбум буюу манай гарагийн нийт хүн амын 71.3% нь вакцинд хамрагдсан байна.
Харин бүүстер тунгаа хийлгэсэн хүний тоо 2.63 тэрбумд хүрчээ.
- БНХАУ хамгийн их буюу өдөрт 1.21 сая хүнд вакцин хийж байгаа бол
- Канад 14,430
- Аргентин 78,190
- Герман 27,295
- Франц 74,642
- Швед 10,000
- Япон 534,706
- Солонгос 1,675 тооны хүнийг өдөрт вакцинжуулсныг https://ourworldindata.org/grapher/daily-covid-19-vaccination-doses линкээр харж болно.
Мөн шинээр буюу нэгдүгээр тундаа хамрагдаж байгаа хүний тоо 261 мянга давж байна.
Мөн олон улс орон 16-аас доош насны хүүхдүүдээ КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамруулсаар байна.
Зураг дээрх шараар будсан улс орнууд 16-аас доош насны хүүхдүүдийг вакцинжуулж байгаа юм.
Хамгийн тод хүрэн өнгөтэй нь вакцинд хүүхдүүдийг хамруулахгүй байгаа орнууд ба үүнд:
- Гринланд
- Афганистан
- Гана
- Зимбабвэ
- Эритрэй гэсэн улсууд багтжээ.
Pfizer вакциныг олон улсын шүүхээр хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл огт байхгүй байгаа ба 2021 онд ийм мэдээлэл олон улсад гарсныг ТАШАА хэмээн баримт нягтлагчид хийж байжээ.
Иймд дээрх мэдээлэл нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН, ХУДАЛ мэдээлэл байна.
Эх сурвалжууд:
https://www.nytimes.com/interactive/2021/world/covid-vaccinations-tracker.html
https://ourworldindata.org/grapher/daily-covid-19-vaccination-doses
https://ourworldindata.org/grapher/covid-vaccine-age
https://www.reuters.com/article/factcheck-icc-israel-covid-idUSL1N2LM2FS
НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран бэлтгэв.
ЭХ СУРВАЛЖ: FACTCHECK.MN