АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд шаардлагатай, хамгийн хэрэгтэй зэвсгийг нийлүүлнэ гэдгээ мэдэгдээд удаагүй. Харин Пүрэв гарагт түүний засаг захиргаа Украинд нийлүүлэх шинэ зэвсгийн тусламжаа ийнхүү зарлалаа. 2.5 сая ам.долларын шинэ тусламжид “Stryker” танк болон бусад шинэ, хүчтэй зэвсгүүд багтаж байгааг хэвлэлүүд онцоллоо. АНУ эдгээр зэвсгүүд нь Оросын армийн эсрэг Украины хамгаалалтад нэн чухал, хэрэгтэй хүчин зүйл болж чадна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.
Хамгийн сүүлд Их Британи мөн Украинд өөрсдийн байлдааны хамгийн гол зэвсэг болох 14 танкийг илгээсэн. Үүгээр зогсохгүй, Польш, Дани, Швед зэрэг улсууд Украинд зэвсэг нийлүүлэхээ амлаад байгаа.
Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленский барууны холбоотнуудаас дэмжлэг яаралтай хүссэний үр дүн ийн гарч байна гэж шинжээчид дүгнэж байна. Баасан гарагт ХБНГУ-д Украины батлан хамгаалах салбарыг дэмжихээр АНУ-ын санаачилсан, 40 гаруй гишүүнтэй Рамштейн форматын уулзалтаар энэ асуудлыг хэлэлцэх юм.
Түүнчлэн Давост болж буй “Дэлхийн эдийн засгийн чуулга”-ны үр дүнд улс орнууд Украинд нэмэлт тусламж олгож магадгүй гэсэн хүлээлт үүсээд байгаа билээ.
SOURCE: CNN