“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийг энэ сарын 18-ны өдөр яаралтай горимоор хэлэлцэхээр болж өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болоод байгаа.
Гуравхан хоногийн хугацаанд батлах гэж буй уг хуулийн төсөл иргэдийн эрхийг зөрчихөд хүргэж байна гэсэн шүүмжлэлийг аваад байна. Учир нь иргэд, нийтийн албан тушаалтын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр нийтлэхийг хориглосон заалт нь өөрсдийн эрх ашгийг хамгаалсан явдал гэж үзэж буй.
Тэгвэл хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж буй хуульч Ж.Эрхэмбаатар нийтийн албан тушаалтын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр нийтлэхийг хориглосон заалтыг хасахаар болсныг хэллээ. Тэрбээр, "Төрийн албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан иргэний мэдээллийг задруулж болохгүй гэх заалт байсан нь найруулгын хувьд алдаатай байснаас үүдэн буруу ойлголт төрүүлсэн" гэлээ.