Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Цахим орчинд хүний эрхийг хүний эрхийг хамгаалах хуулийг төсөлд УИХ-д өргөн бариад байна. Уг хуулийг баталснаар хүний эрхийг хамгаалах, цахимаар зүй зохисгүй байдлаар бусдыг доромжлохыг зогсооно гэж байгаа ч цаагуураа ч иргэдийн амыг барих хор уршигтай хуулийн төсөл болоод байна. Тодруулбал, УИХ-аар яаралтай горимоор буюу өнөөдөр хэлэлцүүлэхээр өргөн бариад буюу Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд “… Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр түгээх, нийтлэхийг хориглоно гэж заасан байна. Үүгээрээ дарга нарыг хамгаалах, тодорхой эрх мэдэл бүхий албан тушаалтныг олны шүүмжлэлээс холдуулах л арга сэдэж байна гэж харж болохоор байна. Нөгөө талаар иргэдийн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилоод зогсохгүй, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах, ухралт хийх хор уршигтайг олон нийт цахим сүлжээнд шүүмжилсээр байна.
Хэдийгээр цахим орчинд цензур тавихыг олон нийт эсэргүүцэж байгаа ч Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал бусад руу дайрч, санал, эсэргүүцлийг огт хүлээж авахгүй байна. Тэрээр өчигдөр орой өөрийн цахим хуудсандаа хүүхдийн нэр барьж, эсэргүүцлээ. “Хүүхдүүд цахим гэмт хэрэгт өртөн хохирч, уйлсаар л байг уу? Би Монгол төрд зүтгэснийхээ үр дүнд Монгол хүн, хүүхдүүдийн төлөө гавьяа байгуулж байгаа гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна. Нэрээ нуусан хог хогнууд намайг барьж идвэл идэцгээнэ үү” гэж бичжээ. Түүний бичсэнээр энэ хуулиар хүүхдийн эрхийг хамгаалах юм байна. Үүнийг хэн ч эсэргүүцээгүй. Гагцхүү “Нийтийн албан тушаалтныг шүүмжилж болохгүй ээ” гээд заагаад өгчихсөн заалтаа нэн даруй засахыг олон нийт шаардаж байна.
Түүнчлэн, хүүхдийн мөнгөний дуулиантай зэрэгцүүлж, олон нийтээс нууж, яагаад яаралтай горимоор хэлэлцэх гэж байна вэ гэдэг нь ч хамгийн их анхаарал татна. Ямар ч хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсний үндсэн дээр л батлах ёстой. Гэвч нууцаар, хүч түрэмгийлж, хэвлэлийн эрх чөлөөг боомилсон, олон нийтийн дуу хоолойг хорьсон хууль батлах гэж байгааг юу гэж ойлгох вэ? Байнгын хорооны хуралдааны үеэр ч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил үүнийг шүүмжилж “Нийгмийн өргөн агуулга бүхий хуулийг 24 цагийн дотор яаран баталж болохгүй” хэмээн буруутгасан юм.
ХУУЛИЙН ТӨСӨЛД ОРУУЛАХААР ЗЭХЭЖ БУЙ ЗААЛТУУД