НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орно
Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр өнгөрсөн шөнө 48 цагийн хугацаатайгаар саатуулжээ.
Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. ТЕГ-ын олон нийттэй харилцах хэлтсээс энэ талаар тодруулахад, "Саатуулсан нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Ц.Хуланг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж цагдан хорьсон гэх мэдээлэл байна.