Хүүхдийн мөнгийг халамж биш байгалийн баялгийг иргэддээ хүртээх зөв хувилбар гэж үзэж буй талаар АН-ын гишүүн Д.Ганбат хэллээ.
Тэрбээр, “Хүүхдийн мөнгийг АН анх санаачилж олгосон. Бид үүнийг халамж биш гэж үзнэ. Халамжийн мөнгө байх боломжгүй. Хүүхдийг баян ядуугаар ялгаварлаж мөн болгохгүй. Энэ бол үндсэн хуулинд нийцэхгүй зүйл.
Ам бүлийн орлого нь 3.5 саяас дээш гээд хүүхдийн мөнгөнөөс нь хасаж байна. Энэ мөнгө ойролцоогоор мянган ам.доллар. Дунд зэргийн хөгжилтэй оронд хүнд, хэцүү хар ажлыг хийж байгаа хүмүүсийнх нь л цалин шүү дээ. Хүүхдийн мөнгийг 91% нь аваад 9% нь авахгүй гэхээр дундаж давхарга байхгүй боллоо. Гэтэл Монголд ингээд ажлаа хийгээд, татвараа төлөөд явж байгаа хүмүүсийн хүүхдийн мөнгийг хасаж байгаа нь буруу. Үүнийг засаж сайжруулах ёстой” гэж байр сууриа илэрхийллээ.