Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Гэртээ бие нь муудаж хаалгаа тайлахгүй байсан өндөр настныг онцгой байдлын алба хаагчид дээд айлынх нь цонхоор дамжин орж аварчээ. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд өндөр настай хүн хаалгаа онгойлгож чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 08:26 цагт ОБЕГ-т өгчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 08:32 цагт очиход иргэн Б /75 настай, эмэгтэй/ гэртээ цус харвасан байдалтай ухаан алдсан байсныг 4 дүгээр давхрын цонхоор дамжин орж хаалгыг онгойлгон нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ