Украины нийслэл Киев хотын зүүн захад нисдэг тэрэг осолдсоны улмаас Украины Дотоод хэргийн сайд тэргүүтэй 14 хүн амь үрэгджээ. Амиа алдагсдын дунд нэг хүүхэд байсан байна. Хэргийн тухайд, Украины дотоод хэргийн сайд Денис Монастирскийн сууж явсан нисдэг тэрэг Бровари хотын захад унасан юм. Энэ үеэр Украины төрийн нарийн бичгийн дарга мөн хамт байсан байна. 42 настай байсан Дотоод хэргийн сайд нь Ерөнхийлөгч Владимир Зеленскийн танхимын нэр хүндтэй гишүүн байсан бөгөөд 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украины дайн эхэлснээс хойш Оросын пуужингийн довтолгооноос болж хохирсон хүмүүсийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Одоогоор энэ хэрэг нь санаатай үйлдэл үү, эсвэл осол байсан эсэхийг албаныхан шалгаж байна. Денис Монастирский тэргүүтэй албаныхны сууж явсан нисдэг тэрэг дайны “халуун бүс” рүү буюу Харьков руу нисэж байхдаа осолдсон байна. Тэрээр дайны үеийн аюулгүй байдлыг хангах хийгээд цагдаа нарын үйл ажиллагааг хариуцсан албан тушаалтан байсан юм.
SOURCE: BBC