Н.Учрал “Төгрөг нуур”-ын ордыг ЗГ-ын хурлаар хэлэлцүүлнэ

Ардчилсан нам өнөөдөр /2023.01.19/ Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, намын шинэ даргаа сонгох гэж байна. Нэр дэвшигчид өчигдөр орой үнэмлэхээ авсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар тус намын даргад өрсөлдөхөөр болж байна. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар гардуулж өгчээ.