
Аляскийн баруун нутгийн тосгонд туйлын цагаан баавгай нэгэн эмэгтэй болон эрэгтэй хүүхэд рүү дайрч, хөнөөжээ. Аляскад туйлын цагаан баавгайн дайралт ховор тохиолддог ч АНУ-ын баруун хойд муж улсын эрдэмтэд далайн мөс хайлж байгаа тул туйлын цагаан баавгайтай тулгарах магадлал нэмэгдэж байгааг анхааруулсан байна. Олон нийтэд мэдэгдэж буйгаар цагаан баавгай тус тосгонд орж ирээд олон оршин суугчийг хөөж эхэлсэн байна. Улмаар дээрх хохирогчид руу дайрсны дараахан орон нутгийн хүн түүнийг буудан хөнөөжээ. Хэрэг гардаг тосгонд зуу гаруй хүн л амьдардаг аж. Энэ төрлийн хэрэг тус бүс нутагт ховор тохиолддог ч, олны санааг зовоож буй асуудал болжээ.
Тухайлбал, 1990 онд туйлын цагаан баавгай нэгэн эрэгтэйн аминд хүрч байсан байна. Эрдэмтдийн хэлж буйгаар “далайн мөс хайлсан нь тэднийг хүн ам оршин суудаг хэсгүүд рүү ойр ойрхон ирэхэд хүргэхээс гадна маш их өлсөж байгааг харуулж байна” гэж дүгнэжээ.
SOURCE: DW