Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан и-халамж систем рүү иргэд нэвтрэхэд мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн уг асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэхээр болжээ.
Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, “И Монголиа системийн ачаалал 20 дахин нэмэгдсэн учир сервер унасан. Тийм учраас өнгөрсөн өдрүүдэд Үндэсний дата нэмэлт төхөөрөмжүүдийг байршуулсан. Үүний үр дүнд И Монголиа систем хэвийн үйл ажиллагаанд шилжсэн. Цаашид төрийн байгууллагууд хоорондоо дата мэдээллээ хуваалцах асуудлыг шийдэж байна” гэв.