Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулж, энэ процессийг 14 хоногийн хугацаанд засахаар ажиллаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Тэрбээр, Хүүхдийн мөнгийг нийт нэг сая 39 мянган хүүхдэд олгоно. Өрхийн мэдээллийн сангаас тодорхой болсон 823 мянган хүүхдийн мөнгө өнөөдөртөө багтаж дансанд орно. Энэ нийт хүүхдийн мөнгө авах хүүхдийн 72 хувийг бүрдүүлж байна гэсэн үг.
Өчигдөр олон нийтэд мэдээлэл хийснээс хойш 21513 өрх мэдээллээ залруулах хүсэлтээ илрүүлсэн байна. Улаанбаатар хот болон орон нутагт нийт 37 мянган иргэн утсаар холбогдож мэдээллээ нягталжээ. Түүнчлэн 22 мянган иргэн хороондоо биеэр ирж мэдээллийг нягталсан байна" гэв.