“UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ-ий хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг-ын жинд Гавьяат тамирчин, дэлхийн аварга Мөнхжанцангийн Анхцэцэг түрүүллээ.
Тэрбээр огцом таталтаар 95, түлхэлттэй өргөлтөөр 100 кг-ыг эхний өргөлтөөрөө амжилттай болгон, аварга болох болзлоо шууд хангасан юм.
М.Анхцэцэг 76 кг-аас дээш бүх жинд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг билээ. Түүний жинд “Увс нуур” клубийн Г.Чинболор мөнгө, Г.Марал хүрэл медаль хүртлээ.
+87 кг-ын жинд “Увс нуур”-ын О.Баянтуул ойрын өрсөлдөгчөөсөө 37 кг илүү өргөж, алтан медаль хүртлээ.
Эмэгтэй -87кг:
1. М.Анхцэцэг, Алдар /огцом 95, түлхэлттэй 100, нийлбэр 195/
2. Г.Чинболор, Увс нуур /огцом 55, түлхэлттэй 67, нийлбэр 122/
3. Г.Марал, Увс нуур /огцом 55, түлхэлттэй 65, нийлбэр 120/
4. Б.Энхжин, Алдар /огцом 0, түлхэлттэй 80, нийлбэр 80/
Эмэгтэй +87кг:
1. О.Баянтуул, Увс нуур /огцом 93, түлхэлттэй 112, нийлбэр 205/
2. А.Баясгалан, Увс нуур /огцом 71, түлхэлттэй 97, нийлбэр 168/
3. Б.Ичинхорол, Самбуу сан /огцом 46, түлхэлттэй 52, нийлбэр 98/.