Онгоцны ослоор нас барсан нисгэгч гэр бүлийн түүх дэлхий дахины анхаарлыг татаж, олныг эмзэглүүлж байна.
Непал буюу Балбын “Yeti AIrlines”-ын онгоц Покхара хотын ойролцоо Ням гарагт осолдож, 68 хүний амь хохирсон. Тус улсад сүүлийн 30 гаруй жил ийм осол гараагүй талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Энэ онгоцны сүйрэлтэй холбоотой олон мэдээллүүд гарч байгаагаас олны сэтгэлийг хамгийн ихээр шимшрүүлсэн нь тус онгоцны нисгэгчийн тухай мэдээлэл байгаа юм. Тухайлбал, хэрэг гардаг өдөр тус онгоцыг жолоодож байсан Анжу Хативадагийн нөхөр мөн онгоцны жолооч байсан бөгөөд 16 жилийн өмнө “Yeti Airlines”-ын онгоцыг жолоодож байхдаа осолдсон юм.
Нөхрийнх нь үхэл бүсгүйг нисгэгч болоход хөтөлсөн тухай түүх дэлхий нийтийн анхаарлыг ийнхүү татлаа. Түүний гэр бүлийн гишүүн “Анжу бол маш дайчин, хүчтэй эмэгтэй байсан. Тэр нөхрийнхөө хүсэл мөрөөдлийг бүтээхийн тулд энэ замыг сонгосон” гэж дурсжээ. Анжу нь тус нислэгийн компанийн зургаан эмэгтэй нисгэгчийн нэг байсан ба ойролцоогоор 6400 цагийг нисэж өнгөрүүлсэн байна.
SOURCE: BBC, CNN