Сагсан бөмбөгийн дээд лигийн “Эрдэнэтийн уурхайчид”, “М гарьд” багийн тоглолт тоглолтын үеэр “Эрдэнэтийн уурхайчид”-ын тоглогч Г.Ган-Эрдэнэ “М гарьд”-ын Б.Мөнхболдыг түлхсэн. Үүний дараа хоёр багийн тоглогчдын дунд үл ойлголцол үүссэн юм. Мөн нэгэн үзэгч тоглогчид руу ундааны сав шидэн, бүдүүлэг үйлдэл гаргасан.
Үүний дараа “UG arena” тухайн үзэгчийн “UG arena”-д тоглолт үзэх эрхийг хассан.
Тоглолтын үеэр болсон асуудлын талаар Монголын сагсан бөмбөгийн холбоо Мэргэжлийн зөвлөл хэлэлцэн, дараах шийдвэрийг гаргалаа.
Эрдэнэтийн уурхайчин” багийн тоглогч Т.Санчир, “М гарьд”-ын Б.Мөнхболд нарыг нэг тоглолтоор шийтгэн, Г.Ган-Эрдэнэ, Г.Болор-Эрдэнэ, Г.Билгүүн нарт сануулга өгчээ.
Г.Санчирыг үзэгчдээс шидсэн ундааны савыг буцаан шидэх үйлдэл гаргасан, өөрийгөө болон бусад тоглогчийг эрсдэлд оруулсан, Б.Мөнхболдыг эсрэг багийн бүсэд очин тамирчин, туслах дасгалжуулагчидтай маргалдан, өдөөн хатгасан шинжтэй үйлдэл гаргасан гэж үзжээ.
Мөн “М гарьд” багийг дахин ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэн 850.000 төгрөгөөр торгосон байна.
Энэ шийдвэрийн талаар "М гарьд"-ын Б.Мөнхболд "Цохиулсан нь тоглолт өнжиж, цохьсон нь сануулга авдаг болчихсон юм уу" гэжээ.