Энэ сарын 20-нд энэ сарын хүүхдийн мөнгийг өгнө. Гэвч мэдээллийн зөрүүний улмаас хүүхдийн мөнгөө цагтаа авч чадаагүй иргэдэд нөхөж олгох талаар сангийн сайд Б.Жавхлан хэллээ.
Тэрбээр, “Хүүхдийн мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг. Халамжийн хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгө бол халамж мөн гэж үзсэн. Иймд өндөр орлоготой өрхүүдэд хүүхдийн мөнгө авахгүй байхыг уриалж байна.
Бүртгэлтэй холбоотой асуудал үүссэнээс өрхийн орлого болон хөрөнгө өндөр гарлаа. Хүүхдийн мөнгө авна гэсэн хүлээлттэй байсан иргэд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан тул бухимдлаа. Төрийн мэдээллийг шинэчлээгүй, үүнд хяналт тавьж чадаагүйдээ уучлал хүсэж байна. Мэдээллийн давхардлыг Цагаан сараас өмнө залруулна. Иргэд мэдээллийг эзэмшигч тул хоёр талаас хамтран ажиллаж, мэдээллийн сангаа цэгцэлье. Учир нь мэдээлэл эзэмшигч нь иргэд өөрсдөө шүү” гэв.