Их Британийн ерөнхий сайд Риши Сунак энэ жилйн тэргүүлэх чиглэлүүд дотроо “18 хүртэлх насны бүх сурагчдад математик орох” тухай тусгажээ.
Ингэснээр хүүхдүүд асуудал шийдэх, орчин үеийн ажлын байранд илүү зохих чадваруудыг эзэмшинэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна. Учир нь Их Британид 16-18 насны сурагчид математикийн хичээлийг сонгон судалдаг аж. Түүнчлэн Риши Сунак математикийн асуудлыг ингэж хөндөх болсон нь өөрийнх нь хувийн амьдралтай хамаатай гэдгийг хуваалцжээ.
Риши Сунак энэ талаар “Миний амьдралд олдсон боломж бүр боловсролоос минь хамааралтай. Энэ нь ч миний улс төрд орж ирсэн цор ганц, хамгийн том шалтгаан. Би бүх хүнд боломжит хамгийн дээд боловсрол эзэмшүүлэхийг хүссэн” гэсэн юм. Их Британийн найман сая хүн бага ангийн математикийн боловсролтой гэсэн үзүүлэлт мөн байдаг юм байна. Тэрээр энэ тухайгаа 2023 оны анхны илтгэлдээ дурдсан бөгөөд намынх нь зарим гишүүд түүнийг улс эх орныхоо төлөө алсын хараатай шийдвэр гаргаж чадахгүй байна гэж шүүмжилжээ.
SOURCE: CNBC