Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалыг боловсруулахад арав гаруй байгууллага хамтарч ажилласан талаар Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн хэллээ.
Орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглахдаа өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийсэн байна.
Тэрбээр энэ талаар ярихдаа, “Нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Аргачлалын хувьд бол зөв. Гарч байгаа нэг эрсдэл нь үл хөдлөх хөрөнгөө борлуулсан ч гэрчилгээ шилжүүлэх хүртэл зарцуулагдах хугацаа гэдгээс шалтгаалж мэдээллийн чанарын асуудал гарахыг үгүйсгэхгүй. Иргэдийн мэдээллийн чанарын асуудал гарвал төр, иргэн үнэн бодит байдлыг хангах тал дээр хамтарч ажиллах нь зүйтэй" гэлээ.