Гурван настай Б.Амунгоо охин мэдрэлийн эдийн хавдар гэсэн оношоор шаналж байна. Түүний аав ээж нь охиноо эмчлүүлэхээр БНСУ-ыг зориод байна. Гэвч эмчилгээний зардал нь анх төлөвлөснөөс хоёр дахин нэмэгдэж, 1,4 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Хамгийн гол нь бүрэн эдгэрэх боломжтой гэсэн хариуг хэлсэн байна. Тиймээс аяныг үргэлжлүүлж, хандивын тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолт энэ сарын 30-нд 19 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
“… Б.Амунгоо охиныг эх орондоо элэг бүтэн ирэхэд нь, ээжийнхээ энгэрт эрх дураараа эрхлэхэд нь, аавынхаа мөрөн дээр хөөрхөн инээгээд тоглоход нь бид тусалмаар байна. Одоогийн байдлаар охин Солонгос улсад очоод, эхний ээлжийн химийн эмчилгээндээ орсон. Голлох шинжилгээнүүдээ өгсөн. Хамгийн анх шинжилгээгээ БНСУ руу явуулахад 700 сая төгрөг хэрэгтэй гэж байсан. Очсоны дараагаар биеийн байдлаас хамаараад 450 сая вонн буюу Монгол мөнгөөр 1 тэрбум 400 сая орчим төгрөг шаардлагатай болоод байна" хэмээн хандивын аянд нэгдсэн залуус бидэнд ярилцлага өгч байсан юм.
Та бүхнийг Б.Амунгоо охиныг эрүүл саруул болгох хандивын аянд нэгдэж, нэгэн залуу гэр бүлд элэг бүтэн бүтэн амьдрал хайрлахыг уриалж байна. Холбогдох утас 99994853