Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.
"Монгол мах экспо" ХХК мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөлд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулна хэмээн Монгол Улсын хөгжлийн банкнаас 15.3 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг буюу хоёр удаагийн олголтоор 31.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авчээ.
Гэвч зээлдэгч зээлийг 100 хувь зориулалтын бусаар ашигласан бөгөөд зээлдэгч нийт зээлийн 29 тэрбум төгрөгийг Капитал банкны өөрийн хөрөнгөд оруулсан нь харин үлдэгдэл 2.7 тэрбум төгрөгийг Монгол-Анар трейд ХХК-ийн Капитал банкин дахь зээлийг хаахад ашигласан болох нь тогтоогдсон гэж шинжээчийн дүгнэлт гарчээ.