ХХОАТ-ийн тухай хуульд зааснаар анх удаа орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн баримт материалыг хуульд заасны дагуу авч эхлээд байна. Иргэд хоёрдугаар сарын 15-ны дотор материалаа бүрдүүлж, татварын албанд хүргүүлснээр хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах боломжтой. Энэ талаар ТЕГ-ын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын арга Б.Буяннэмэхээс тодрууллаа.
Хув хүний орлогын албан татвараас орлого чөлөөлөхөд бүрдүүлэх материалын жагсаалтад Иргэний үнэмлэхийн хуулбар, Нийгмийн даатгалын дэвтэр, Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагааг бүрдүүлнэ. Дээрх материалуудыг хур системээс авах боломжтой учраас заавал хэвлэж авчрахыг шаардахгүй юм байна.
ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
ШИНЭЭР БАРИГДСАН ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН ХУВЬ ХҮНИЙ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД /16.1.12/
1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, эсвэл хуулбар
Ингэхдээ татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой.
2. Хувь хүний орлогын албан татварын тайлан, цахим татварын системд илгээсэн, тайланг 2%
3. Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт
4. Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт /“ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт/
5. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, шилжүүлгийн баримтын хамт
6. Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримтыг тус тус бүрдүүлнэ.
АШИГЛАЛТАД БАЙСАН ОРОН СУУЦЫГ ХУВЬ ХҮНЭЭС ХУДАЛДАН АВЧ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД:
Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт /"Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой.
Хувь хүний орлогын албан татварын тайлан, цахим татварын системд илгээсэн тайланг 2% хэвлэсэн байх
Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт
Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт
Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт
ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ОРОН СУУЦ БАРЬСАН ХУВЬ ХҮНИЙ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД:
- Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт /"Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой.
- Хувь хүний орлогын албан татварын тайлан, цахим татварын системд илгээсэн тайланг 2% хэвлэсэн байх
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, тайлангийн хуулбар /төлбөрийн баримтыг хавсаргаж болно /
- Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт
- Орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт
ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЭДЛЭХ ДАРААГИЙН ЖИЛҮҮДЭД:
- Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй.
- Хувь хүний орлогын албан татварын тайлан цахим татварын системд илгээсэн тайланг 2% хэвлэсэн байх
СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
ТӨРСӨН БУЮУ ҮРЧИЛСЭН ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХАД:
1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
2. Хувь хүний орлогын албан татварын тайлан, цахим татварын системд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
3. Сургалтын төлбөр төлсөн баримт / Сургалтын төлбөр төлсөн үндсэн баримт, “ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт /
4. Суралцагчийн сургуулийн тодорхойлолт
5. Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох баримт
ӨӨРИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХАД:
- Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт "Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй.
- Хувь хүний орлогын албан татварын тайлан, цахим татварын системд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
- Сургалтын төлбөр төлсөн баримт / Төлбөр төлсөн баримт болон “ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт
- Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох бусад баримт
Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэчлэн батлагдсан хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Харин 2020 оны тайлангаа 2021 онд өгөхдөө төрсөн, дагавар, үрчилж авсан, асрамж дэмжлэгт байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн татвар төлөгчид хөнгөлөлт эдэлнэ.
Хэрэв иргэний төлсөн татвар, тайлагнасан мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд энэ талаар татварын албанд заавал мэдэгдэх үүрэгтэй гэж хуульд заасан байна.
Видеог дээрээс үзнэ үү.