Германы канцлер Олаф Шольц бямба гарагт тус улс өвлийг, эрчим хүчний хямралын нөлөөг мэдрэхгүйгээр давна гэдгийг мэдэгдлээ. Тэрээр “Бид энэ өвлийг асуудалгүй давна. Бүгд гэртээ үүнийг мэдэрч байгаа байх. Хийн хангамж сүлжээ огт тасалдаагүй” гэжээ. "Германд бас эдийн засгийн хямрал болоогүй" гэж Шольц хэлээд энэ нь засгийн газар эрчим хүчний дэд бүтцийн асуудалд хурдан шийдэл олж, хийн шинэ эх үүсвэрийг баталгаажуулж, олон тэрбум еврогийн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж чадсантай холбоотой гэж нэмж тайлбарласан байна. Украины эсрэг хийсэн дайн ОХУ байгалийн хийн хамгийн том нийлүүлэгчтэйгээ харилцаагаа таслахад хүргэсэн.
Нөгөөтээгүүр, Европын хамгийн том эдийн засаг эрчим хүчний хямралаас зайлсхийхийн тулд шаргуу ажиллаж байна гэж DW ийн мэдээлжээ. Зөвхөн 2021 онд л гэхэд Герман 60 тэрбум шоо метр байгалийн хийг Норд Стрийм 1 хоолойгоор дамжуулан хүлээн авч байсан. Харин өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ тоног төхөөрөмжтэй холбоотой гэх шалтгаанаар хий дамжуулахаа зогсоогоод байхаас өмнө уг хоолой нь Балтийн тэнгисээр дамжиж, оросын хийг Германд нийлүүлдэг байсан билээ.
Үүний дараахан аль аль нь ашиглалтад ороогүй байсан “Норд Стрийм 1” болон “Норд Стрийм 2” хоёуланд нь нууцлаг шалтгаанаас болж эвдрэл гарч, ажиллах боломжгүй болсон. Барууны орнууд үүнийг санаатай хорлон сүйтгэсэн үйл ажиллагаа байсан гэж үзэж буй.
SOURCE:DW