Их Британийн хунтайж Харри “Spare” буюу нөөц гэсэн утга бүхий нэртэй шинэ номоо худалдаанд гаргаснаас хойш номын борлуулалтаараа тэргүүлж буй.
Түүний энэ номонд хааны гэр бүлийн олон нийтэд дэлгэгдээгүй ихэнх үйл явдлыг тусгасан талаар хэвлэлүүд онцолж байгаа. Шинэ номыг дагасан дуулиан өдөр бүр гарч байгаа энэ үед хунтайж Харрин номынхоо 400 хуудсыг аав, ах хоёроосоо болоод хассан гэдгээ хэлжээ. Тодруулбал, түүний номын эхний хувилбар 800 гаруй хуудастай байсан байна.
Гэвч энэ хэсэгт хунтайж Харри болон түүний ах, ирээдүйн хаан ширээ залгамжлагч хунтайж Уильяам нарын хооронд болсон хэт хувийн зүйлс, цаашлаад аавтайгаа ч холбоотой олон “эмзэг” асуудлуудын талаар бичсэнээ The Telegraph-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.Тиймээс энэ хэсгүүдийг буюу номынхоо талыг хасалгүйгээр олон нийттэй хуваалцсан бол аав, ах хоёр нь түүнийг хэзээ ч уучлахгүй гэж бодож байгаагаа мөн хэлжээ. Хунтайж Харригийн шинэ номонд түүний ах өөрт нь гар хүрч байсан тухай хэдийнэ бичигдсэн байгаа юм.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр хунтайж Харригийн нэр хүнд АНУ-д өндөр байдаг бол Их Британид унаж буй талаар онцолжээ. Зөвхөн шинэ ном төдийгүй, өөрийн эхнэр Меган Марклийн хамт мөн л хааны гэр бүлийн талаар баримтат кино хийсэн нь хандалтаараа тэргүүлэхийн зэрэгцээ олны хэл ам дагуулсаар байгаа билээ.
SOURCE: FOX NEWS