Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Жүдо бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Бөхийн өргөөнд эхэллээ.
Энэ жилийн УАШТ-д 34 байгууллага клубын 283 тамирчин оролцож байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 90,-100, +100 кг, эмэгтэйчүүдийн 57, 70, -78,+78 кг жингийн барилдаанууд болж, улсын аваргууд тодорно.
Өнгөрсөн жил дэлхийн аваргад түрүүлсэн, Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн нар бэртлийн улмаас улсын аваргыг өнжлөө.