20 дугаар зууны сүүл үеийн АНУ-ын зартай алуурчин Жеффри Дамерын талаарх бүтээлийг Нетфликс өнгөрсөн онд толилуулсан. Киноны гол дүрд буюу цуврал алуурчны дүрийг жүжигчин Эван Петерс бүтээсэн билээ.
Жүжигчин залуу энэ кинонод тоглосноороо өөрийнхөө карьерыг утгаар нь өсгөсөн гэж кино сонирхогчид үзэж буй. Учир нь тэрээр өмнө нь алдарт “Америкийн аймшигт түүхүүд” цувралд тоглож байсан ч энэ удаа дэлхий нийтийн анхаарлыг татах хэмжээнд очиж чадсан гэх магтаалын эзэн болсон.
Тиймдээ ч саяхан болж өнгөрсөн “Алтан бөмбөрцөг”-ийн эздийг шалгаруулах шагнал гардуулах ёслолын үеэр цуврал киноны шилдэг эрэгтэй гол дүр гэх номинацид ялалт байгуулж чадсан. Гэвч үүний дараахан цуврал алуурчны гарт амиа алдсан нэг хохирогчийн ээж түүнийг шүүмжилжээ.
Тэрээр “Эван Петерс шагналаа авч байхдаа бодит амьдрал дээрх хохирогчдыг санан дурссангүй. Тэр жаахан ч атугай хүндэтгэл үзүүлж болох байсан. Ер нь Холливуд хэзээ ингэж цуврал алуурчдыг эргэн санаж, од болгодогоо болих вэ” гэсэн байна. “Мангас Дамер: Алуурчны түүх” кино гарсан даруйдаа Нетфликс лээр хандалт өндөртэй байсан ч шүүмжлэлээр ийн тасраагүй байсан юм.
SOURCE: TMZ