Дуучин Шакирагийн шинэ дуу Youtube хуудаснаа цацагдсан даруйдаа 24 цагийн дотор 63 сая үзэгчийн хандалт авч, дээд амжилт тогтоожээ. Барселона, Манчестр Юнайтед болон Испанийн үндэсний шигшээ багт тоглодог байсан хөлбөмбөгчин Пике, дуучин Шакира нар 10 гаруй жил ханилж, хоёр хүүхэдтэй болсны эцэст өнгөрсөн жил салсан юм.
Өдгөө 35-тай Герард Пик харин 23 настай бүсгүйтэй болзож эхэлсэн нь хэсэгтээ л олны хэл амны бай болсон. Харин шинэ дуундаа дуучин Шакира “Би хоёр ч хорин хоёр насттай эн тэнцүү. Чи феррариг орхилоо, чи ролексыг анзаарч харсангүй. Би чамд хэт гоёджээ, харин чи яг өөр шигээ нэгнийг олжээ. Фитнессд цаг зарцуулдаг шигээ тархиндаа бас цаг зарцуулаарай” гэх үгсийг хэрэглсэн байна.
Түүнчлэн хадам ээж болоод өөрийг нь сүүлийн хэдэн сар дагаж буй татварын асуудлыг ч мөн дуундаа дурьджээ. Испанийн прокуроруудын хэлж буйгаар дуучин бүсгүй Барселонад 2012-2014 онд амьдарч байсан ба дэлхий дахинаас олж буй орлогоосоо Испанид мөн татвар төлөх ёстой гэж үзсэн юм.
Хэрвээ Шакира энэ хэрэгт буруутгагдвал 8 жилийн хорих ял, 23 сая еврогийн торгууль төлнө гэж Испанийн талаас мэдэгдсэн. Гэхдээ дуучин бүсгүй үүнийг үгүйсгэж, өөрийнх нь эсрэг хийж буй суртал ухуулга гэж мэдэгдсэн билээ.
SOURCE: THE GUARDIAN