Ардчилсан нам (АН)-ын Үндэсний бодлогын хорооны хурал Туушин зочид буудалд үргэлжилж байна байна.
АН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдээд буй Сангийн сайд асан С.Баярцогт “Хоёр хуваагдчихаад байсан ҮБХ-г нэгтгэх, өнөөдрийн хурлыг хийхийн тулд 78 гишүүнтэй ажлын хэсэг хоёр сар ажилласан. Өнөөдрийн хурлаар таван асуудал хэлэлцэнэ.
Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ойн өдөр ҮБХ хуралдаж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал болж байна. Өнөөдрийн хурлыг санхүүжүүлсэн, МАН-тай холбоотой гэх мэдээлэл цацагдаж байна. Би Үндсэн хуулийг батлалцсан хамгийн залуу гишүүн. Тухайн үед 24 настай байлаа. УИХ-ын гишүүнээр таван удаа сонгогдсон. Тиймээс хэн нэгний захиалгаар ажилладаг улстөрч би биш.
Өнөөдөр АН ямар байдалтай байгааг бүгд мэднэ. Энэ хагарлыг үүсгэсэн Х.Баттулга, С.Эрдэнэ нар намынхаа гишүүдийн хүсэл зоригийг хүндэлж, дэмжих ёстой” гэлээ.