Ардчилсан нам (АН)-ын Үндэсний бодлогын хорооны хурал Туушин зочид буудалд үргэлжилж байна байна.
АН-ын даргад БШУЯ-ны сайд асан Л.Гантөмөр нэр дэвшинэ гэх мэдээлэл цацагдаад буй. Түүнээс энэ талаар тодрууллаа.
-АН-ын даргад С.Баярцогт та хоёрын нэр яригдаж байна. Та хэр хүчтэй өрсөлдөгч байж чадах вэ?
-Би ялна шүү дээ.
-Та намын даргад ямар зорилгоор нэр дэвшиж байгаа вэ?
-2024 оны сонгуульд намаа ялуулах зорилгоор.
-Намын даргыг сонгох журмыг яаж өөрчлөх нь зүйтэй гэж харж байна вэ?
-Бид бүх гишүүдээсээ даргаа бараг гурван удаа сонголоо. Х.Баттулга, О.Цогтгэрэл даргыг сонгож үзлээ. Өөр хэн билээ. Аан, тийм М.Тулгат. Гишүүд рүү ороод сонгууль явуулахаар хагаралдаад байна. Тийм учраас намын төв байгууллагаас даргаа сонгох санал гарсан. Тэгвэл гишүүдээ, намаа хагалахгүй. Төв нам дээр хоёр хуваагдал байна. “Хуваагдалгүй явъя” гэсэн санал анхан шатан дээр байна. Эцсийн шийдвэр гараагүй байна.