Ардчилсан нам (АН)-ын Үндэсний бодлогын хорооны хурал Туушин зочид буудалд үргэлжилж байна байна.
Энэ удаагийн хуралд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Бат-Эрэнэ, Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нар оролцож байгаа юм.
Хурлын үеэр УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн Л.Гүндалай даргын албан тушаалд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдлээ.
Тэрбээр “АН-ын хоёр талын төлөөлөл өнөөдрийн хуралд оролцож байгаа. Дээгүүрээ хагаралдсан АН-ыг эвлэрүүлэх талаар ҮБХ шийдвэр гаргана. Энэ шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэж болно. Өнөөдрийн хурлаар АН-ын даргыг хэрхэн сонгох журмыг батална. Би АН-ын дарга нэрээ дэвшүүлнэ.
“Ард түмний төлөө” намаас би гарсан, намын даргаа өөр хүнд шилжүүлсэн. АН-ыг ялалтад хүргэх хүн хэрэгтэй. Би өмнө нь намаа ялалтад хүргэж байсан. Даргаар сонгогдож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Би М.Тулгатад, С.Эрдэнэд ялагдахааргүй хүн.
Намын даргад нэр дэвшээд ялагдах бүрдээ би гутардаггүй. Намайг нэр дэвших болгонд үргэлж шударга бус зүйл тохиолддог. АН-ын даргаар байдаг л нэг хүн сонгогдож болохгүй. Би Монголынхоо төлөө УИХ-ын сонгуульд дахин өрсөлдөнө” гэлээ.